Факторинг нь байгууллага өөрийн авагдаж буй нэхэмжлэлийн баримтаа (нэхэмжлэх) хөнгөлөлттэй үнээр санхүүгийн байгууллагад (Lifeline) худалдан борлуулж, хурдан хугацаанд мөнгөн хөрөнгөө олж авах үйлчилгээ юм.
Ингэснээр байгууллага 30, 60, 90 хоног хүлээлгүйгээр төлбөрөө урьдчилан авах боломжтой болдог.
Энэ үйлчилгээ нь дараах байгууллагуудад онцгой хэрэгтэй:
- ЖДҮ эрхлэгчид
- Ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид
- Хойшлогдсон төлбөртэй харилцагчтай байгууллагууд
ЛАЙФЛАЙН-ийн Факторингийн Үйлчилгээ
ЛАЙФЛАЙН нь бизнесийн санхүүгийн эргэлтийг дэмжих, өсөлтийг тогтвортой байлгах зорилгоор факторингийн үйлчилгээг санал болгож байна.
Яагаад ЛАЙФЛАЙН-ийг сонгох вэ?
- Мөнгөн хөрөнгийн урсгалыг шуурхай болгоно
- Зээл авахгүйгээр эргэлтийн хөрөнгөтэй болно
- Барьцаа шаардахгүй — зөвхөн нэхэмжлэхээр
- Дотоодын зах зээлийн нөхцөлийг бүрэн ойлгосон туршлагатай баг
- Тогтвортой бизнесийн өсөлтөд бодит дэмжлэг болно