Харилцагчдадаа илүү тав тухтай орчинд үйлчлэх зорилгоор төв оффисоо Баянзүрх дүүрэг дэх Сакура тауэрын 8 давхарт нүүлгэлээ.
Манай төв оффис Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Сакура тауэрын 8 давхар, 805 тоотод шилжин ажиллаж эхэллээ.
Шинэ байранд харилцагчийн үйлчилгээний талбайг өргөтгөж, зээлийн мэргэжилтэнтэй тусгайлан уулзах өрөө нэмж тохижуулсан. Барилгын доор зочны зогсоол ашиглах боломжтой.
Утасны дугаар, и-мэйл хаяг өөрчлөгдөөгүй тул өмнөх сувгуудаараа хэвийн холбогдоно уу.